Шууд Chart

Энэтхэг ОХУ-аас зэвсэг худалдан авна

2015-12-22 10:23:41

Өнгөрсөн сарын сүүлээр Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаас Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди 12 дугаар сарын 24-25-ны хооронд Москвад айлчлахаар төлөвлөж байгаа тухай мэдээлсэн юм. Ерөнхий сайд Нарендра Модигийн Москвад хийх айлчлалын үеэр Энэтхэг улс ОХУ-аас долоон тэрбум америк долларын өртөг бүхий зэр зэвсэг худалдан авах гэж байгаа тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

ОХУ болон Энэтхэгийн цэрэг техникийн салбарт байгуулсан гэрээний үр дүнг Модигийн айлчлалын үеэр гаргах гэж байгаа талаар Оросын Коммерсант сонинд ч мөн мэдээлжээ.  Зэр зэвсэг худалдаалах гэрээний нийт өртөг долоон тэрбум америк доллар байхаар тооцоолж буй юм байна. Ерөнхий сайд Модигийн Москвад хийх айлчлалын үеэр Орос, Энэтхэг "Ка-226Ти" загварын нисдэг тэрэг хамтран үйлдвэрлэх тухай гэрээнд гарын үсэг зурж магадгүй байна.

Мөн Энэтхэгийн зэвсэг худалдан авах хороо ОХУ-ын стратегийн зэвсэг "Эс-400" пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем таван ширхэгийг худалдан авахаар 5.8 тэрбум америк долларыг баталсан тухай Энэтхэгийн дипломат эх сурвалж мэдээлжээ. Орос, Энэтхэг нь 1960 оноос хойш хоёр талдаа ашигтай стратегийн харилцаа ялангуяа батлан хамгаалах цэрэг армийн хамтын ажиллагааны салбарт харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.

ОХУ нь Энэтхэгийн зэвсэг хамгийн гол нийлүүлэгч орон. Энэтхэгийн арми, агаарын хүчин болон тэнгисийн цэргийн зэвсэг техникийн гуравны хоёр нь хуучин ЗХУ болон ОХУ-д үйлдвэрлэгдсэн зэр зэвсэг байдаг юм байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Энэтхэг ОХУ-аас зэвсэг худалдан авна  
Үзсэн: 1552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.170.84.xxx [202.170.84.xxx] 2015-12-22 13:02
АНУ тэргүүтэй холбоотонгууд Оросын эсрэг тавьсан хоригоо яаралтай цуцлахгүй бол Оросууд энэ мэтээр хүчтэй зэвсэгүүдээ зарж, эдийн засгийн алдагдлаа нөхөн нь аргагүй шүү дээ.Эцэст нь зэвсгийн худалдаа хяналтаас гарч эргээд АНУ-д өөрт нь гай болно доо...Брак Обомагийн буруу бодлогын үр дагавар энэ буюу...

Бидэнтэй нэгдээрэй