Шууд Chart

БНСУ, БНХАУ-ын хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

2015-12-22 10:34:32

БНСУ, БНХАУ-ын хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр өчигдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Ийнхүү хоёр улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Өмнөд Солонгосын 4100 гаруй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Хятадын 960 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг тэглэж байна.

Мөн бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг үе шаттайгаар бууруулах юм байна. Хоёр орны хооронд худалдаалагддаг бараа бүтээгдэхүүний бараг 90 хувь нь ирэх 20 жилд татвараас чөлөөлөгдөхөөр хэлэлцээрт тусгаж өгчээ. Өмнөд Солонгосын хувьд худалдааны хамгийн том түнш Хятад улстай байгуулсан энэхүү хэлэлцээр экспортыг нь нэмэгдүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.

Гэхдээ зарим эдийн засагч энэхүү чөлөөт худалдааны хэлэлцээр хоёр талд хязгаартайгаар хэрэгжих нь гэж таамаглаж буй  юм байна. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгосын автомашин, Хятадын хөдөө аж ахуйн салбарын экспортын гол бүтээгдэхүүн цагаан будаа, үхрийн махны татварыг хэвээр үлдээж байна.

Өнөөдөр Өмнөд Солонгос Номхон далай дамнах чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэж орох нь зүйтэй гэж шаардах иргэдийн тоо ч нэмэгдэж байгаа. Номхон далайн 12 орон нэгдэн орсон энэхүү хэлэлцээрийг өнгөрсөн аравдугаар сард байгуулсан юм. Одоогоор нэгдэж орсон улс орнууд дотооддоо соёрхон батлах үйл явц өрнөж байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

БНСУ, БНХАУ-ын хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй