Шууд Chart

ОХУ-ын сөрөг тагнуулынхан 2015 оны ажлаа дүгнэв

2015-12-22 11:17:46

Өнгөрсөн өдрүүдэд ОХУ сөрөг тагнуулын албаны 95 жилийн ойг ололт амжилтаа дүгнэн, шинэ зорилго зорилтоо тунхаглаж, тэмдэглэлээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сөрөг тагнуулын албаны ажлыг дүгнэн, 2015 онд гаргасан амжилтуудыг онцолсон байна.  Тэрээр, "Өнөөдөр олон улсын орчин амаргүй байна. Ойрхи дорнод зэрэг дэлхийн зарим бүс нутагт халуун цэгүүд бий боллоо. Алан хядагчид иргэншлийн эсрэг, бүх дэлхийн эсрэг нээлттэй дайн зарлачихлаа. Тэднийн төлөвлөгөө, үйл ажиллагаа Оросын ард түмэнд шууд заналхийлэл учруулж байна"  хэмээн цохон тэмдэглэжээ.

2015 онд ОХУ-ын сөрөг тагнуулынхан алан хядах ажиллагаатай холбоотой 30 гаруй хэрэг илрүүлж, аюулгүй болгосон. Цаашид энэ төрлийн гэмт хэргийг эрт илрүүлэх, алан хядагчдын тагнуул туршуулуудыг үгүй болгоход илүү их анхаарч ажиллахыг сөрөг тагнуулынхандаа үүрэг болгосон байна. Гадны олон орны тагнуулын байгууллагууд Орос дахь тагнуулын үйл ажиллагаагаа нэмэгдүүлж байна. 2015 онд л гэхэд Оросын сөрөг тагнуулынхан гадны орнуудын тусгай албаны болон тагнуулын 320 гаруй төлөөлөгчийг илрүүлжээ.

Тэд ОХУ-ын нөлөөлөл, тэлэлтийг судлахын тулд тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан гэж ОХУ-ын ерөнхийлөгч дүгнэжээ. Гэхдээ ерөнхийлөгч Путин Оросын аюулаас хамгаалах хүчнийхэн улсын хил хамгаалах, авилга хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэг зэрэг тулгарч байгаа сорилт, бэрхшээлийг даван гарахад ямагт бэлэн байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Орос улсын аюулгүй байдалд гаднаас учирч болзошгүй бүх аюул заналыг эрт илрүүлэн, тохирох судалгаа дүгнэлтийг хийж, бүс нутгийн зөрчил үүсэх боломжит нөхцөлийг цаг тухайд нь мэдээлж байх нь сөрөг тагнуулынханы хувьд хамгийн чухал гэдгийг Кремлийн тэргүүн тэмдэглэсэн юм.

Мөн терроризмын эсрэг тэмцсэний дүнд 2015 онд онд Сири Ирак дахь алан хядагч байгууллагуудтай холбоотой Оросын 2900 гаруй хүнийг илрүүлжээ. Мөн Оросын сөрөг тагнуулынхан энэ жил Сирид алан хядагчидтай нэгдэхээр эх орноо орхих гэж байсан 100 гаруй иргэнийг эрт илрүүлж, зогсоосон үр дүнтэйгээр 95 жилийн ойгоо угтжээ.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

ОХУ-ын сөрөг тагнуулынхан 2015 оны ажлаа дүгнэв  
Үзсэн: 1894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-12-22 12:00
Сонин мэдээ байна. Том гүрний агуу удирдагч бусдад санамж болгохын тулд ийм мэдээ тавиулжээ. Урьд ийм мэдээ гардаггүй байлаа. Харин Монголын маань сөрөг тагнуулынхан аль зэрэг ажиллаж буй бол.Зарим эрлийз хурлийз нурлийзүүтйин үйлдлийг хянаж чадаж байна уу үгүй юү?

Бидэнтэй нэгдээрэй