Шууд Chart

Яармагийн түр гүүрийг засварлаж дууслаа

2015-12-22 11:23:52

Энэ сарын 2-ны өдөр Яармагийн түр гүүрэн дээр “Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, "Алтай констракшн" ХХК-ийн  Kia Bongo автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Зам тээврийн ослоос болж 7 хүн гэмтэж,  гүүрийн давхар босоо даацын панелийн нэг панель бүрэн эвдэрсэн юм.  
Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу гүүрийг түр хугацаанд хааж, засварын ажлыг эхлүүлсэн. Тус гүүрийг засварлаж дууссан бөгөөд өчигдөр хөдөлгөөнийг нээв. Одоогоор ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу Яармагийн түр гүүрийн засварын ажилд зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.


Яармагийн түр гүүрийг засварлаж дууслаа  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй