Шууд Chart

Хөрсний гулгалтын улмаас 90 гаруй хүн сураггүй байна

2015-12-22 11:32:06

Хятадын эрх баригчид ням гарагт Гуандунг мужийн Шэньжэн хотын аж үйлдвэрийн паркд болсон газрын хөрсний гулгалт барилгын хог хаягдлаас үүссэн хөрсний бохирдлоос улбаатай байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.

Одоогоор хөрсний гулгалт болсон бүсэд 33 барилга нурж, хөрс шаварт дарагдаж, 90 гаруй хүн сураггүй болсон байна. Хөрсний гулгалтаас үүссэн нуранги 380 гаруй гвадварт метр газарт тархсан байна. Орон нутгийн засаг захиргаа нь гулгалт үүссэн бүсээс 900 гаруй хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор цагдаа, онцгой байдлын албаны 2900 гаруй бие бүрэлдэхүүн гамшгийн бүсэд аврах ажиллагаа явуулж байна.

Хятадын эрх баригчид Шэньжэн хотын аж үйлдвэрийн паркийн ойролцоох уулын бэл газарт хөрсний гулгаа үүсээгүй харин барилгын хог хаягдал ихтэй газрын хөрс гулгасан байна гэсэн дүгнэлтэнд урьдчилсан байдлаар хүрчээ. Одоо мужийн захиргаа хөрсний гулгалт яг хөрсний бохирдлоос үүдэлтэй юу гэдгийг мөрдөн шалгах, сураггүй байгаа хүмүүсийг аврах, эрэн хайх ажлыг эрчимжүүлжээ.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Хөрсний гулгалтын улмаас 90 гаруй хүн сураггүй байна  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй