Шууд Chart

Газрын тосны ханш хамгийн доод түвшинд хүртэл буурав

2015-12-23 13:13:02

Өчигдөр дэлхийн зах зээл дээр Брент маркийн нефтийн үнэ сүүлийн 11 жилийн хамгийн доод түвшинд хүрч, нэг баррель нь 36 доллар 35 центээр зарагдсан байна. Харин АНУ-д олборлодог Баруун Техасын нефтийн үнэ 34 доллар 74 центээр арилжаалагдснаар сүүлийн долоон жилийн хамгийн доод үнээс хэдхэн центийн ахиуд тооцогдож байна.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгээр ер бусын дулаан цаг агаартай байгаатай холбоотойгоор халаалтад ашиглагддаг нефтийн эрэлт буурсан тухай мэдээ нийтлэгдсэн нь нефтийн үнэ ийнхүү дахин хямдрах шалтгаан болсон байна. Нефтийн олборлолт урьд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн байтал энэхүү эрчим хүчний түүхий эдийн эрэлт удааширсанаар Брент маркийн нефть энэ сард 19 хувиар уначихаад байгаа.

Дээр нь Ираны нефть дэлхийн зах зээлд гарч ирэх болсон, ливийн нефтийн экспорт нэмэгдсэн, мөн ерөнхийлөгч Обама өнгөрөгч баасан гаригт АНУ-ыд олборлодог нефтийн экспортод тавьдаг хоригийг цуцлах шийдвэр баталсантай холбоотойгоор үнийн уналт цаашид ч үргэлжилнэ гэж шинжээчид таамаглаж байна. АНУ-д шатдаг занарын нефть их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа нь ч бас энэхүү эрчим хүчний түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байна.

Үүний зэрэгцээ олон тооны таамаглал дүгнэлтүүдийн эсрэгээр, одоогийн нефтийн үнийн уналтын нөхцөлд АНУ дах нефть олборлолтын хэмжээ тун ялихгүй хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа юм байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Газрын тосны ханш хамгийн доод түвшинд хүртэл буурав  
Үзсэн: 1435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.162.xxx [49.0.162.xxx] 2015-12-23 18:07
БЕНЗИНИЙ ҮНИЙГ БУУЛГААЧЭЭ АРД ТҮМЭН ЧИНЬ СӨХӨРЧ ГҮЙЦЛЭЭ
49.0.162.xxx [49.0.162.xxx] 2015-12-23 18:07
БЕНЗИНИЙ ҮНИЙГ БУУЛГААЧЭЭ АРД ТҮМЭН ЧИНЬ СӨХӨРЧ ГҮЙЦЛЭЭ
49.0.162.xxx [49.0.162.xxx] 2015-12-23 18:07
БЕНЗИНИЙ ҮНИЙГ БУУЛГААЧЭЭ АРД ТҮМЭН ЧИНЬ СӨХӨРЧ ГҮЙЦЛЭЭ
122.254.126.xxx [122.254.126.xxx] 2015-12-23 13:47
mongold uilchildeggyi yne hansh bndaa ard tymniig shulj idej uuj hanahgyi bnuu p-nyydaa

Бидэнтэй нэгдээрэй