Шууд Chart

Миний ээж орой хоолой нь өвдчихсөн, их л ядарсан ирдэг

2015-12-23 15:26:12

105 дугаар сургуулийн 3Е ангийн сурагч А.Баясгалан хүү Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай уулзах үеэрээ ээжийнхээ ажлын талаар ярьсан байна. Түүний энэхүү яриаг өнөөдөр Н.Алтанхуяг өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэнээр цахим ертөнцөд таржээ.

Тэрбээр “Миний ээжийг Баярсайхан гэдэг. 1-р ангийн жижигхэн хүүхдэд хичээл заадаг. Миний ээж орой ирэхдээ хоолой нь өвдчихсөн ядарчихсан ирдэг. Шөнө унтахгүй хүүхдүүдийн дэвтэр дээр юм бичээд л суугаад байдаг. Ээж минь намайг: "Миний хүү унт!" гэхээр нь утахгүй би ээжийгээ хэдэн цагт унтах бол гэж хараад л хэвтээд байдаг. Тэгээд өглөө босоод дахиад л ажилдаа явдаг. Би ээжтэйгээ орой ганцхан л уулздаг. Би ээждээ маш их хайртай. Ээжид минь гялтганадаг цаг байвал тэр цаг нь гялтганасаар ээж минь тэр цаг руугаа хараад шөнө болчихлоо гээд надтай эрт унтах байх даа” гэсэн байна.


Миний ээж орой хоолой нь өвдчихсөн, их л ядарсан ирдэг  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй