Шууд Chart

БНХАУ юанийн арилжаалах цагийг сунгав

2015-12-25 10:35:24

Хятадын Ардын банк үндэсний мөнгөн тэмдэгт юанийг олон улсын валют болгох зорилгоор юанийн арилжааны цагийг ирэх оноос сунгахаар шийдвэрлэжээ. Одоогоор Шанхайн гадаад валютын зах зээл дээр юанийг өглөөний 09.30 минутаас өдрийн 16:30 минутын хооронд арилжаалдаг юм байна. Ирэх оны нэгдүгээр сарын 4-нөөс юанийн арилжих цагийг 7 цагаар нэмж, үдшийн 23:30 минут хүртэл арилжаалдаг байхаар шийдвэрлэснийг Хятадын Ардын банк өчигдөр мэдэгдсэн юм. Өнгөрсөн сард ОУВС Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтийг гадаад нөөцийн валютын сагсанд оруулахаар шийдвэрлэсэн юм. Мөн юанийн арилжааны цаг богино байгаа нь түүний олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн валют болоход саад болж байгааг зөвлөсөн юм байна. Мөн зах зээлийн гол тоглогчид ч юанийн арилжааны цагийг сунгахыг Хятадын эрх баригчдаас шаардаж байсан байна.

 

Нийтэлсэн: В.Ариунчимэг

БНХАУ юанийн арилжаалах цагийг сунгав  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй