
Монголын Залуучуудын холбоо өнгөрсөн хавар Улаанбаатар хот дахь 21 аймгийн залуучуудын салбар холбоог байгуулсан билээ. Ийнхүү Улаанбаатар хот дахь 21 аймгийн залуучуудын салбар холбоог байгуулснаар хөдөө орон нутгийн залуучуудаа хамруулж, тэдний идэвх оролцоог дэмжин, залуусыг нэг зорилгод нэгтгэж чадсан юм.
Харин Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбооноос "Оюунлаг баасан гараг" хөтөлбөрийг өнөөдрөөс буюу 9 сарын 20-аас хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү хөтөлбөр нь долоо хоног бүрийн баасан гарагт Ховд аймгийн залуучууд уулзаж, хоорондоо санал бодлоо солилцох, хэрэгтэй мэдээ мэдээллийг дамжуулах зорилготой ажээ. Тиймээс өнөөдөр “Англи хэл сурах хялбар арга” хичээлийг АБСОЛЮТ” төвийн багш, Wordmaster номын зохиогч Р.Мөнхтэгш Монголын залуучуудын холбооны зааланд 17:00 цагаас заах юм байна.
Ховд аймгийн залуучуудын холбоо "Оюунлаг баасан гараг" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ | ||
Үзсэн: 1911 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.