Шууд Chart

Гоё шүд эмэгтэй хүний нүүрний гоо сайхан

2013-09-25 10:38:00

Дорно дахины яруу найрагчид эмэгтэй хүний гоо vзэсгэлэнг магтан дуулахдаа дандаа шүдний цагаан, гоёыг дурьддаг. Эр хүн бүсгүйн хүнийг анх хараад сайхан нүд, гоолиг бие бялдар, урт хөл, зузаан уруулыг анзаардаг. Бүсгvй хүнийг инээмсэглэлгүй төсөөлөхийн аргагүй, мэдээж гоё сайхан шүдгүйгээр.
 
Маш хөөрхөн бvсгvй хэрэв муухай шүдтэй бол түүнийг сонирхох нь эрс буурдаг. Ихэнх ард түмэн харьцангуй том, тэгш хэмтэй дээд шүд, хэт ялгараагүй соёог сайхан шүд гэдэг. Доод шүд дээдэхээс жижиг байдаг, гэхдээ мөн тэгш хэм, хэмжээ нь хоорондоо адил байх ёстой. Хоорондоо зайтай байрласан, жижиг, муруй, дээд шүд бусдаас хэт урт, доод эрүү урагш төвийсөн бол муухай гэж тооцогддог.

Гэхдээ зарим ард тvмэн шүдний талаар өвөрмөц ойлголттой. Эртний Перуд удам залгамжилсан төрийн эрх баригч, дээдсүүд шүд зохих ёсоор сайхан цагаан биш гэж үзэн, нүхэлж, алтаар нөхөөс тавьж, эсвэл гөлийтөл өнгөлсөн үнэт эрдэнийн чулуугаар чимдэг байжээ. Одоо хиймлээр шүд хийх их моодонд тооцогдож байна.
 
Шүдээ зохих ёсоор янзалж, дараа нь фотополимер нунтаг материал тавихад тусгай гэрлийн чийдэнгийн үйлчилгээгээр тэр дорхноо хатуурч, залуу сайхан шүд болно. Ийм шүд хэдэн жилийн настай. Шүд цагааруулах ажиллагаа ердөө 30 минут орчим үргэлжилдэг, огт өвддөггvй. Энэ нь мөн ариун цэврийн ач холбогдолтой, шvдний чулуу, давсны хуримтлал, тамхи татсаны дараа vлдсэн өнгөрийг арилгадаг. Орчин vед тусгай аппаратаар шүдийг ойртуулах, холдуулах, ломбо тавьж, шүдний хэмжээг томруулах замаар хоорондын зайг нь багасгаж байна.

Зөвлөгөө:
-Өдөрт 2 удаа ялангуяа орой шүдээ цэвэрлэхээ мартаж огт болохгүй. Шүдийг 3 минутаас доошгvй хугацаанд зажилдаг хэсэг төдийгүй дотор талыг цэвэрлэх хэрэгтэй. Дээд шүдээ шүдний угаас доош чиглэлтэй, доод шүдийг угаас дээш чиглэлтэй угааж цэвэрлэх ёстой.

- Шүдний оо аятайхан амттай, фтор агуулсан байх ёстой. Нэртэй сайн фирмийн оог худалдан авах хэрэгтэй. Хэрэв таны шүдний паалан эмзэг, мэдрэмтгий бол зөөлөн үстэй сойз хэрэглэ. Харин хэвийн бол хатуу сойзоор шүдээ цэвэрлэж сур. Жинхэнэ үсээр хийсэн сойз бүү хэрэглэ, учир нь тийм vс дотроо хөндий бөгөөд шvдэнд хортой нөлөөлдөг бичил орчин vvсгэдэг.

Амаа сэргэг сайхан үнэртэй байлгая гэвэл амандаа ус балгаж, сайн зайлаад нулим. Устай хамт хоолны vлдэгдэл гадагшилж, шvлс ялгарах процесс тvргэснэ. Амтат жүрж, эсвэл цоохор майлзын иш зажил. Эдгээр нь тэжээллэг төдийгvй шvлс ялгаралтад сайнаар нөлөөлдөг. Кофены vр эсвэл анис, корица, шинэ гаа /мята/-ны навчийг зажил, гэхдээ мэдээж шүдний эмчид байнга очиж байхаа бүү мартаарай

Гоё шүд эмэгтэй хүний нүүрний гоо сайхан  
Үзсэн: 2216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй