Шууд Chart

Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөртэй танилцана уу

2016-01-08 11:23:56

Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа байр ажиллуулах болон эдгээр үйл ажиллагааны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон.  Энэхүү тогтоолд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон газарт мөн бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийн  08:00-20:00 цагийн хооронд зөөж шилжүүлж байхаар заасан. Тогтоол энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байна.
Нийслэлд зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх болон түр саатуулах хашаа /байр/-ны төлбөрийн хувь хэмжээ
Үйлчилгээний төлбөр Төлбөрийн хэмжээ /төгрөг/
 
Зөөж шилжүүлэх төлбөр
 
1 Суудлын автомашин 60 000
2 Том оврын автомашин, автобус 90 000
3 Мотоцикл 30 000
 
Түр саатуулах хашаа/байр/-ны төлбөр /1 хоногийн/
 
1 Мотоцикл 3000
2 Суудлын автомашин, микробус 5000
3 5 тонн хүртэлх бүх жинтэй ачааны автомашин, 40 хүртэлх хүний суудалтай автобус 10000
4 Хүнд даацын автомашин, том оврын автобус 15000
5 Тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл 20000

Дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөртэй танилцана уу   
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй