Шууд Chart

БНАСАУ АНУ-ыг дайсагнасан бодлогоо зогсоохыг шаардав

2016-01-08 12:44:12

Лхагва гарагт устөрөгчийн бөмбөг туршсан БНАСАУ АНУ-ыг Пхеньяны эсрэг дайсагнасан бодлогоо зогсоохыг шаардаж байна. Тус улсын төрийн мэдлийн хэвлэлийн эхний нүүрэнд БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны устөрөгчийн бөмбөг турших тухай тушаалд гарын үсэг зурж байгаа байдлыг харуулсны зэрэгцээ АНУ-ыг дайсагнасан бодлогынхоо үр дагаварыг хүлээн зөвшөөрөхийг уриалсан байна.

Сони: Умард Солонгос халуун цөмийн бөмбөг туршсан нь цөмийн зэвсэгтэй улс орон руу Америк болон бусад дайсагнагч улс орнуудад аюулын дохио өгөх зорилготойгоос гадна энэ баасан гарагт тохиох залуу удирдагчийн төрсөн өдрийг угтаж улс орныхоо нэр хүндийг өсгөх зорилготой байсан гэж ажиглагчид дүгнэсэн байна. Мөн ирэх тавдугаар сард Хөдөлмөрийн намын сүүлийн 36 жилийн түүхэн дэх анхны их хурлын өмнө ард түмнээ нэгдмэл байлгах зорилготой байх үндэслэлтэйг шинжээчид онцолжээ. Мөн Умард шинэ бөмбөг туршсан нь ирэх тавдугаар сард болох эрх баригч намын VII их хурлыг угтаж, үндэсний нэгдмэл байдлаа сэргээхийн зэрэгцээ Өмнөд Солонгосыг Солонгосын хойгт баримтладаг бодлогодоо өөрчлөлт оруулахад нь шахалт үзүүлэх зорилготой гэж Өмнөд Солонгосын засгийн газар дүгнэж байна.

Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам шуурхай хуралдсаны үндсэн дээр Умард Солонгос ус төрөгчийн бөмбөг туршсаны хариуд цэрэг армийн хамтын ажиллагаагаа нягтруулахаар тохирлоо. Пхеньяны энэхүү туршилт Солонгосын Хойг болон Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван тогтворгүй байдалд ноцтой заналхийлэл учрууллаа гэсэн нэг ижил байр сууринд Сөүл Вашингтон хүрч байна. Өмнөд Солонгос, Америкийн батлан хамгаалахын сайд нар өчигдөр утсаар ярилцаж, Умардын цөмийн заналхийллийн эсрэг цэргийн хамтарсан сургуулилтаа үргэлжлүүлэхээр тохирч байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

БНАСАУ АНУ-ыг дайсагнасан бодлогоо зогсоохыг шаардав  
Үзсэн: 958 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй