Шууд Chart

Саудын Арабыг дэмжих бүс нутгийн орнуудын тоо өсөж байна

2016-01-08 12:49:45

Саудын араб Ираны хямрал бүс нутагтаа улам газар авч, Саудын Арабыг дэмжигч улс орнууд Иранаас дипломат харилцаагаа таслах нь нэмэгдсээр байна. Катар улс Саудын Арабын элчин сайдын яам руу халдсан явдалд Ираныг буруутгаж, улмаар Тегеранаас элчин сайдаа эгүүлэн татаж байна.

Саудын араб Исламын шашны Шийтийн тэргүүн номлогчийг 46 хүний хамт цаазалсан нь Иранд дахь элчин сайдын  яам руу нь Шйитийнхэн халдахад хүргэсэн. Одоогоор Саудын Араб, Бахрэйн, Судан зэрэг орнууд Ирантай дипломат харилцаагаа таслаж, Арабын Нэгдсэн Эмират улс Ирантай харилцах харилцаагаа элчин сайдын түвшинөөс бууруулж, доогуур түвшинд харилцаж байна. АНУ-ын ойрхи дорнод дахь нөлөө сүүлийн жилүүдэд буурснаас үүдээд Тегеран, Эр Рьяадын аль аль нь бүс нутгйин бодлогыг барихын төлөө өрсөлдөх болсон.

Исламын Суннитүүд төрийн эрх мэдлийг барьдаг Саудын Араб нь Шийтийн шашинтай Ираныг бүс нутгийн заналхийлэгч гэж үздэг юм. Иранчуудын хувьд Саудын Араб нь дотооддоо болоод Булангийн орнууд дундаа Шийтийн урсгалынханыг цөөлөх, цаашлаад Ираны холбоотон Сирийн ерөнхийлөгч Ассадыг эрх мэдлээс нь буулгах, мөн Ираны бүс нутгийн их гүрэн байх эрх үүргийг хязгаарлахыг оролдож байна гэж үздэг зэргээс үүдэн энэ хоёр улс эртнээс шашин улс төрийн зөрчилтэй байж ирсэн орнууд юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Саудын Арабыг дэмжих бүс нутгийн орнуудын тоо өсөж байна  
Үзсэн: 2405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-01-08 13:32
АНУ-ын гар хөлүүд л дэмжиж байгаа байх даа

Бидэнтэй нэгдээрэй