Шууд Chart

АНУ далайн харуул, судалгааны ажилд Вьетнамтай хамтрана

2016-01-08 13:02:12

БНХАУ Өмнөд Хятадын тэнгист байгуулсан хиймэл арлуудын бүсэд иргэний агаарын тээврийн онгоцуудаар туршилтын нислэг үйлдсэнд Америк, Вьетнамын засгийн газар дургуйцлээ илэрхийлж байна. Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг Өмнөд Хятадын тэнгис дэх аралд шинээр байгуулсан хиймэл арал дээр иргэний агаарын тээврийн хоёх онгоц буулгаж, туршилт хийсэн тухай мэдээлсэн юм.

Мөн Синьхуа агентлаг энэхүү туршилтын нислэг амжилттай болсон нь хиймэл аралыг иргэний агаарын тээврийн нислэг буулгах бүрэн боломжтойг баталлаа гэж мэдээлсэн нь Америк зэрэг орнуудыг түгшээж байна. Үүний дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жонн Керри Вьетнамын ерөнхий сайдтай утсаар ярилцаж, Хятад улсыг хиймэл арлаа цэргийн зориулалтаар ашиглах нь гэж ихээхэн болгоомжилж байгаагаа харилцан илэрхийлжээ.

Цаашид АНУ Номхон далайн бүсэд далайн судалгаа тандалтын хүчин чадлаа нэмэгдүүлэхэд Вьетнамтай хамтран ажиллахааар тохирсон байна. АНУ Хятад улсыг өмнөд Хятадын тэнгист нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг олон удаа уриалсан боловч Хятад улс тэрхүү маргаантай бүс нутагт далай тэнгисийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлсээр байгаа юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

АНУ далайн харуул, судалгааны ажилд Вьетнамтай хамтрана  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй