Шууд Chart

Саудын Араб, Ираны маргаанаас үүдэн газрын тосны ханш доод түвшинд хүрэв

2016-01-08 13:10:17

Өчигдөр дэлхийн зах зээл дээр газрын тос нэг баррель нь 35 америк доллараар арилжаалагдаж, сүүлийн 11 жилд хамгийн доод үзүүлэлтэд хүрлээ. Газрын тосны ханш ийнхүү унаж байгаа нь Саудын Араб, Иран улстай дипломат харилцаагаа тасалж, хямрал даамжирч байгаатай холбоотой аж.

Дэлхийн зах зээл дээр Брент маркийн газрын тос нэг баррель нь өнгөрсөн оны сүүлийн ханшаас 4,2 хувиар буурч, 34,88 америк доллараар арилжаалагдсан нь 2004 оны долоодугаар сараас хойш хамгийн доод үзүүлэлт болж байна. Эдийн засгийн шинжээчид ч Саудын Араб, Ираны харилцаа муудах нь хар алт улам үнэгүйдэх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны нийлүүлэлт нэмэгдсэнээс үүдээд ханш нь сүүлийн нэг гаруйн хугацаанд түүхэн доод түвшинд хүрч байгаа нь энэ юм.

Газрын тосны ханшийг нэмэгдүүлэхэд нийлүүлэлтийг хязгаарлах шаардлагатай байгаа ч Саудын Араб тэргүүлдэг Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК нийлүүлэлтийг хязгаарлахаас зайлсхийж байгаа. Нийлүүлэлт ихсэхийн зэрэгцээ Хятад, Европын холбооны эдийн засгийн хурдтай өсөлт суларсан нь газрын тосны эрэлтийг бууруулж, хар алтны ханш унахад нөлөөлж байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Саудын Араб, Ираны маргаанаас үүдэн газрын тосны ханш доод түвшинд хүрэв  
Үзсэн: 1095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
218.144.56.xxx [218.144.56.xxx] 2016-01-08 14:17
neft importlogch oligarhuud unee buulgamaariimaa usuhur ni zeregtsej usguhuul meddeg muu novshnuud

Бидэнтэй нэгдээрэй