Шууд Chart

Бейонсе боол бүсгүйн дүрийг бүтээнэ

2016-01-08 15:32:53

АНУ-ын дуучин бүсгүй Бейонсе кино урлагт хүчин зүтгэж, өөрөө өөрийнхөө далд авьяасыг гаргахаар болсон гэнэ. Тэрбээр Саарти Баартман гэх боол бүсгүйн дүрийг бүтээхээс гадна өөрөө киноны найруулагчаар ажиллахаар болж байгаа юм байна. 19-р зууны эхээр Өмнөд Африкаас Европ руу биеийн гаж тогтолцоо буюу хэт том өгзөг, бэлгийн уруул зэргийг нь олон нийтэд үзүүлж, хүний хүрээлэнгийн үзмэр болгохоор түүнийг авчирч байсан түүхтэй юм байна.

Өмнөд Африкийн Гампус голын эрэг орчимд төрсөн гэгддэг Саартигийн гэр бүлийнхнийг цагаан арьстнууд хороож, өнчин охиныг боолчилж эхэлсэн гэдэг. Түүний биеийн тогтоцыг харсан мэс засалч Уильям Данлола гэгч эзэнд нь хандаж Англид аваачин цагаан хатагтай нарыг баясгаж, мөнгө олуулах санал тавьжээ. Хэдийгээр Саартийг их мөнгө олж баян болно хэмээн ятгаж Капсийн золонийн захирагчаар хил давах зөвшөөрлийг нь авч дөнгөсөн боловч түүнд үзүүлбэрийн сохор зоос төлдөггүй, цоожтой торны цаана араатан мэт байлгаж, шоронгийн хоригдлуудад бүжиглэхийг шаарддаг байсан гэдэг. Английн төдийгүй Европын түүхэнд хүний бие эрхтэнээр гутаан доромжлох, боолчлохын эсрэг хуультай болоход нөлөөлсөн энэ гунигтай түүхт хүний дүрийг Бейонсе өөрөө бүтээхээр болсон байна. Харин Өмнөд Африкийн Засгийн газрын төлөөлөгчид Бейонсе ийм дүрийг бүтээх уран чадвар дутна хэмээн үзэж байгааг "The Guardian" хэвлэл онцолжээ.

"Likenews" хуудас


Бейонсе боол бүсгүйн дүрийг бүтээнэ  
Үзсэн: 1636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй