Шууд Chart

БНСУ хоёр улсын хилийн бүсэд ухуулга явуулна

2016-01-08 16:41:57

Өмнөд Солонгос Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсаны хариуд өнөөдөр үдээс хойш хоёр улсын хилийн бүсэд чанга яригчаар ухуулга дамжуулж эхлэхээр болжээ. Өмнөд Солонгос сүүлийн 11 жилд анх удаа буюу өнгөрсөн наймдугаар сард Умард Солонгосын эсрэг чанга яригчаар ухуулга дамжуулж эхэлсэн. Хоёр улсын хилийн цэрэггүй бүсэд Хойд Солонгосын эзэмшлийн уурхайд болсон дэлбэрэлтэд Өмнөд Солонгосын хоёр цэрэг шархадсантай холбогдуулж ухуулга дамжуулах шийдвэрийг Сөүлийн зүгээс гаргаж байсан юм. 

Тодруулбал, хилийн бүсэд ухуулга явуулж эхэлснээс үүдээд Умард Солонгос Өмнөд хөршөө ухуулгаа зогсоохыг шаардаж, улмаар хоёр улсын хооронд хурцадмал байдал нэмэгдсэн. Үүний дараа Өмнөд Солонгос Хойд хөрштэйгээ хийсэн дээд түвшний яриа хэлэлцээний үеэр хурцадмал байдлыг улам өдөөхгүй бол хилийн бүсэд чанга яригчаар ухуулга явуулахаа зогсоохоо амласан юм.

Гэвч Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад, сая Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан нь өнгөрсөн наймдугаар сард байгуулсан гэрээг ноцтойгоор зөрчсөн алхам боллоо гэж үзсэн байна. Мөн "Өмнөд Солонгос армиа дайны бэлэн байдалд шилжүүлэхэд бэлэн байна. Энэ нь хоёр улсын хилийн цэрэггүй бүсэд хурцадмал байдлыг улам нэмэгдүүлж магадгүй" гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Чу Тае-Ёнг мэдэгджээ.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

БНСУ хоёр улсын хилийн бүсэд ухуулга явуулна  
Үзсэн: 1877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй