Шууд Chart

АНУ Хятадыг БНАСАУ-аас худалдааны харилцаагаа таслахыг уриалав

2016-01-09 09:56:02

Умард Солонгосын худалдааны гол түнш Хятад улс устөрөгчийн бөмбөг туршихдаа Пхеньян урьдчилж мэдэгдээгүй гэж дуруйцэж, тус улсыг цөмийн туршилт хийлээ гэж буруутгасан мэдэгдэл гаргаад байна. Харин Пхеньяны Цөмийн туршилттай холбогдуулан Хятад улсыг Умард Солонгостой худалдаа, бизнесийн харилцаагаа таслахыг АНУ-ын зүгээс уриаллаа.

Умард Солонгос Хятадын харилцаа шинэ удирдагчаас өмнө ойр, нягт байж, холбоотнууд гэгддэг байсан. Гэвч Умардын удирдагч Ким Чен Ир таалал төгссөнөөс хойш хоёр улсын харилцаа хөндийрсөн. Үүнд умардын залуу удирдагчийн харгис хэрцгий шийдвэр, цөмийн болон баллистик пуужингийн туршилтууд нөлөөлж, Хятад зайгаа барих хандлагатай болсон.

Гэхдээ өнөөдөр Умард Солонгосын худалдааны гол түнш нь Хятад улс хэвээр байна. Хятад нь Умардтай худалдааны харилцаагаа тогтвортой байлгаж байгаа нь нэг талаар хилийн аюулгүй байдлаа бодсоных байж болох юм. Нөгөө талаар Умард Солонгос нь Хятадын хувьд Ази Номхон далайн бүсэд Хятад Америкийн харилцааны тэнцвэрийг хадгалах гол зэвсэг болдог гэж судлаачид дүгнэсэн. Иймд Хятадын тал Америк гэх мэт орнуудын шаардлага, уриалгыг хүлээж авахгүй болов уу гэсэн таамаг байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

АНУ Хятадыг БНАСАУ-аас худалдааны харилцаагаа таслахыг уриалав  
Үзсэн: 1483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй