Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Германы сонинд ярилцлага өгөв

2016-01-12 09:47:52

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы "Билд" сонинд ярилцлага өглөө. Тэрээр тус сонинд өгсөн ярилцлагадаа Оросын өнөөгийн бодлого, байр суурь, Өрнөдийн зүгээс Оросын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ зэрэг олон сэдвийг хөндсөн байна.

Путин "Орос улс Крымыг Украинаас нэгтгэж авсны дараа тавьсан Өрнөдийн хориг арга хэмжээ цагаа олоогүй, буруу шийдвэр байсан. Энэ нь нэг талаараа Оросын эдийн засагт жаахан нөлөөлж байна. Хоригийн улмаас Оросын зарим компани гадаад зах зээлд гарах боломж хязгаарлагдмал болсон. Үүний зэрэгцээ газрын тосны ханш унасан нь Оросын эдийн засагт нөлөөлж байгаа. Гэхдээ газрын тос, байгалийн хийн ханш өсөх нь тодорхой. Энэ салбарын ашиг орлого өсөөд ирэхээр Орос улс дотоодын хөгжил ялангуяа, өндөр технологийн салбарт өндөр ач холбогдол өгнө" гэдгийг ярилцлагадаа цохон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ НАТО-гийн Ливи, Ирак дахь цэргийн оролцоо алдаа болсон гэж үзсэн байна. Мөн түүний өнөөгийн улс төрийн бодлого залуу Путины үеийнхээс өөрчлөгдөөгүй, цаашид ч өөрчлөгдөхгүй учир Оросыг дайснаа гэж үзэхгүй байхыг уриалсан байна. Путин "Оростой харилцаж байгаа өнөөгийн харилцаа олон удаагийн алдааны үр дүн" хэмээн цохож хэлсэн аж. Харин Германы канцлерын талаарх сэтгүүлчийн асуултад тэрээр "Ангела Меркель харилцахад их амар, илэн далангүй нээлттэй хүн шүү дээ" гэсэн эерэг хариулт өгчээ.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

ОХУ-ын Ерөнхийлөгч Германы сонинд ярилцлага өгөв  
Үзсэн: 1864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2016-01-12 10:17
Sain bn
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-01-12 10:11
Nobshoo ene chamaig bodokhyum Bol OXU iin erenkhiilegcho
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-01-12 09:55
garanguilagch ugee khelj baina

Бидэнтэй нэгдээрэй