Шууд Chart

Сирийн Засгийн газар энхийн хэлэлцээнд ороход бэлэн гэв

2016-01-12 09:59:51

Сирийн Засгийн газар энэ сарын сүүлээр болох энхийн хэлэлцээнд оролцоход бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ энэ хэлэлцээнд сөрөг хүчний талаас хэн оролцох нь тодорхой мэдэгдсэний үндсэн дээр оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн сайд НҮБ-ын тусгай төлөөлөгчтэй уулзах үедээ мэдэгджээ.

Мөн энэ үеэр алан хядагч байгууллагын ангилалд багтаж байгаа бүлэглэлүүдийн жагсаалтыг харах хүсэлтээ Сирийн Засгийн газар илэрхийлжээ. Сирид энх тайван тогтоох тухай хэлэлцээ зөрчилдөгч хоёр талын зөрүүтэй байр суурийн улмаас хоёр жилийн хугацаанд зогсоод байгаа юм.

Ажиглагчдын хувьд Саудын Араб Ираны хооронд үүссэн дипломат маргаан Сирид энх тайван тогтоох үйл явцад сөргөөр нөлөөлж болзошгүй гэж санаа зовниж байна. Иран улсын хувьд Сирийн Засгийн газрыг дэмждэг харин Саудын Араб нь Сирийн сөрөг хүчнийг дэмждэг юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Сирийн Засгийн газар энхийн хэлэлцээнд ороход бэлэн гэв  
Үзсэн: 1179 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй