Шууд Chart

Египетийн шинэ парламент анхны чуулганаа хуралдуулав

2016-01-12 10:55:33

Египетийн хууль тогтоох шинэ байгууллага 2013 оны төрийн эргэлтээс хойш анхны чуулганаа хуралдууллаа. 2013 онд цэргийнхэн нь төрийн эргэлт хийсний дараа Египетийн өмнөх парламентыг татан буулгасан. Өнгөрсөн оны 10-12 дугаар сарын хооронд болсон парламентын сонгууль Засгийн газрын аюулгүй байдлын хатуу бодлогыг дэмжигчдэд үнэмлэхүй ялалтыг авсан юм.

Өчигдөр болсон парламентын анхны чуулганаар үндсэн хуулийн мэргэжилтэд Али Абделаалыг парламентын даргаар сонгосон байна. Египетийн шинэ парламентын өмнө аюулгүй байдлын байгууллагуудад жагсаал цуглааныг хориглох эрх олгох, терроризмтой тэмцэх шалтгаанаар хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хязгаарлах зорилготой хуулийг батлах хүндхэн сорилт хүлээж байгаа юм. Эдгээр хуулийн төслүүд ардчиллыг дэмжигч олон нийтээс шүүмжлэлтэй тулгараад байгаа юм.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Египетийн шинэ парламент анхны чуулганаа хуралдуулав  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй