Шууд Chart

Автомашины дугаар тань 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард татвараа төлнө

2016-01-12 12:29:09

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу  Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараахи байдлаар зохицуулалт хийсэн юм. Үүнд:
*1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
* 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,
* 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
* 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
* 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө. Журам хэрэгжсэнээр банкууд, оношлогооны цэгүүдэд үүсдэг дараалал, ачааллыг бууруулах ач холбогдолтой. Журмын 3.6 болон 3.7 заалтад зааснаар Нийслэлд бүртгэлтэй, хөдөө орон нутагт уул уурхайд ажиллаж байгаа том оврын ачааны авто машинууд албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг нийслэлийн татварын холбогдох дансанд төлнө. Авто тээврийн хэрэгслийн эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаанд ногдох татвар,төлбөрийг төлөх юм.. Та тээврийн хэрэгслийн албан татвараа "Дүнжингарав" худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан өгч болно


Автомашины дугаар тань 1, 6-аар төгссөн бол нэгдүгээр сард татвараа төлнө   
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2016-01-12 16:31
ЯАНАА ДҮНЖИНГАРАВТ ОЧИЖ ӨГМӨӨРГҮЙ БАЙНАА. ТИЙШЭЭ ЯВАХ МАШ ХЭЦҮҮ, БӨГЛӨӨ ТҮГЖРЭЛ ИХТЭЙ. ЕР НЬ ЯАХ ГЭЖ БАТҮҮЛ НАРАНХҮҮТЭЙ СҮЖИРЧ ИЙМ БАЛАЙ БАЛИАР ЮМ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ. ХУУЧНААРАА Л БАЙЛ ДАА. ЦААНА НЬ МӨНГӨНИЙ СОНИРХОЛ БАЙГАА ЮМ БИШ БИЗ ДЭЭ. ДҮНЖИНГАРАВ РУУ ОРДОГ ХӨГИЙН НАРЫХАН ЗАМААР ХЭДЭН ЦАГ ТҮГЖРЭХ БОЛДОО. ШУНАЛТАЙ НАРАНХҮҮ. БУЗАР ЭР.

Бидэнтэй нэгдээрэй