
Өвөрмөц дүр төрхөөрөө хөгжмийн ертөнцөд ялгарч чадсан дуучин Лэди Гага найз залуутай болсон цагаасаа өөрчлөгдөж, илүү эмэгтэйлэг дүр төрхийг бүрдүүлэх болсон.
Хэт өндөр, хэт гаж гэмээр стилиэр хувцасладаг тэрбээр урт даашинз өмсөж, нүүрээ ч илүү “зөөлөн” буддаг болсон билээ.
Өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр болсон 73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд оролцох үеэрээ тэрбээр өмнөхөөсөө ч бүр илүү эмэгтэйлэг харагдаж байсан талаар дэлхийн шар хэвлэлүүдэд онцолсон байна.
30 насны босгыг алхаж буй дуучин бүсгүйн найз залууг Тэйлор Кинни гэдэг бөгөөд тэрбээр одоо 35 настай юм. Тэйлорын хувьд Америкийн шилдэг загвар өмсөгч төдийгүй телевизийн олон ангит киноны жүжигчин гэдгээрээ алдартай нэгэн билээ.
Дуучин бүсгүйн өөрчлөлтийг харсан фэнүүд нь түүнийг яг л өнөө цагийн Мерлин Монро шиг харагдаж байна гэж ярих болжээ.
Лэди Гагагийн өөрчлөлт | ||
Үзсэн: 1206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.