Шууд Chart

Филиппин, АНУ батлан хамгаалах салбарт илүү ойр хамтран ажиллана

2016-01-14 11:39:10

Мягмар гарагт Филиппиний дээд шүүх Америкийн цэрэг, байлдааны хөлөг онгоц, бөмбөгдөгч онгоцуудыг орон нутгийн цэргийн баазуудад түр хугацаагаар байрлахыг зөвшөөрөх тухай заалт бүхий батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны 10 жилийн хугацаатай гэрээг батламжиллаа. Филиппин АНУ-ын эрх баригчид 2014 онд гарын үсэг зурсан Батлан хамгаалахын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх тухай энэхүү гэрээг Филиппиний дээд шүүхийн 15 гишүүний 10 нь дэмжсэнээр  дахин сенатаар соёрхон батлах шаардлагагүй болсон гэдгийг тус улсын дээд шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Тус гэрээгээр АНУ-ын Ази, Номхон далайн бүсэд дахин тэнцвэржүүлэх бодлогыг урагшлуулах хүчин чармайлтад дэмжлэг болж байгаа юм. Мөн нөгөө талаар энэ гэрээ Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүс нутагт өсөн нэмэгдэж байгаа Хятад улсын үйл ажиллагааг хязгаарлахад Америкийн дэмжлэгийг авахыг чармайх болсон Филиппиний ашиг сонирхолд нийцэж байгаа аж. Харин Филиппиний зүүний үзэлтэй нийгмийн идэвхтнүүд энэ гэрээг эсэргүүцэж байна.

АНУ энэ мэтээр Ази, Номхон далайн бүсэд дахин тэнцвэржүүлэх бодлогоо урагшлуулж байгаад бүс нутгийн зарим улс орон ялангуяа Хятад улс дургүйцэж байгаа юм. Иймд Америк Филиппинд цэрэг, зэвсгээ байрлуулах нь Ази, Номхон далайн маргаантай асуудлуудыг улам даамжруулах эрсдэл бий болж байгааг ажиглагчид онцолж байна.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Филиппин, АНУ батлан хамгаалах салбарт илүү ойр хамтран ажиллана  
Үзсэн: 1801 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй