Шууд Chart

Япон, Энэтхэг цэвэр эрчим хүчний салбарт хамтарна

2016-01-14 12:59:35

Япон улс Энэтхэг улстай цэвэр эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар болжээ. Японы Засгийн газраас Энэтхэг улсыг цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд нь техникийн туслалцаа үзүүлэх зорилго бүхий эрчим хүчний салбарт түншлэл байгуулах тухай хамтарсан мэдэгдэлд Японы Аж үйлдвэрийн сайд Мото Хаяаши, Энэтхэгийн Эрчим хүчний сайд Пиюуш Гояал нар Токио хотноо гарын үсэг зурсан байна.

Энэхүү мэдэгдэл ёсоор Япон улс нь хүлэмжийн хий бага ялгаруулдаг нүүрсний эрчим хүчний станц байгуулахад нь Энэтхэг улсыг техникийн талаас нь дэмжиж, ажиллах юм. Мөн нарны болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс эрчим хүч нийлүүлэх зориулалттай эрчим хүч нөөцлөх байгууламжуудыг барих ажилд дэмжлэг үзүүлэх аж.

Энэтхэг нь эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд гуравдугаар жагсдаг бөгөөд одоогоор Энэтхэг улсын эрчим хүчний хэрэглээний 70 хувь нь нүүрсний эрчим хүчнээс хамааралтай байдаг. Харин Япон улс эрчим хүчний технологиороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг төдийгүй энэ салбартаа хамгийн туршлагатай улс юм. Энэтхэг, Японы энэхүү хамтын төслийг ирэх 20 жилд хэрэгжүүлэх бөгөөд хоёр тал хүлэмжийн хий бага ялгаруулдаг эрчим хүчний станцууд байгуулахад 1.6 триллион америк долларын хөрөнгө оруулалт хийх аж.

Нийтэлсэн: В.Ариунчимэг

Япон, Энэтхэг цэвэр эрчим хүчний салбарт хамтарна  
Үзсэн: 1294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2016-01-15 08:52
МАНАЙ УЛС д хэрэгтэй төсөл байна.Манайд био газыг хөгжүүлмээр байна.ЭНЭТХЭГ ,ФИЛИППИН, ХЯТАД,УКРАЙН д сайн хөгжсөн.Жижиг хот ,аймгийн төв,сумын төвийн бохирын асуудлыг ашиглавал 2 асуудал шийдэгднэ.ОРОС ын Эрдэмттдын бэлэн судалгаа тооцоо элбэг байдагшүүдээ

Бидэнтэй нэгдээрэй