
УИХ-аас 2002 онд баталсан “Бага дунд боловсролын тухай" хуульд нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлийг харгалзан ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно гэсэн заалт байдаг.
Иймд 2016 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр болсон нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол ихтэй байгаагаас шалтгаалан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах тухай хэлэлцлээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас ерөнхий боловсролын 1-5 ангийн сурагчдын амралтыг дахин тав хоног сунгаж, хоёрдугаар сарын 1 хүртэл хойшлуулах хүсэлтийг БСШУЯ-нд хүргүүлэхээр болов. Хуулийн дагуу Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн БСШУ-ны сайд шийдвэр гаргах юм.
Сурагчдын амралтыг дахин тав хоног сунгах хүсэлт гаргалаа | ||
Үзсэн: 779 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.