Шууд Chart

Энэ өдөр Москвад В.И.Суриковын хөшөө сүндэрлэжээ

2016-01-22 10:21:53

1861 оны энэ өдөр Оросын суут зураач В.И.Суриковын мэндэлсэний 150 жилийн ойгоор түүний хүрэл хөшөөг Москвад босгожээ.


Василий  Иванович Суриков 1848 оны нэгдүгээр сарын 24-нд Красноярскийн казакийн гэр бүлд төржээ.
Түүний үеэл ах Александр Суриков нь хэмжээлшгүй их тэнхээтэй Казакийн атаман нэгэн явсан гэдэг. Енисей мөрөнд алдар гавьяаг нь магтан “Атаманы арал”-ыг түүнд зориулан нэрлэсэн гэдэг.
Гэтэл  түүний дүү Василий Суриков хожим Оросын сонгодог уран зургийн жинхэнэ “атаман” болж чадсан юм.


Бага наснаасаа уран зурагт шимтсэн Вася хүүгийн анхны зургийн багш нь Красноярскийн  зургийн дунд сургуулийн багш Николай Гребнев байсан юм. “Енисей мөрний флот” нэртэй усан будгийн зураг нь түүний эрт үеийн бүтээлүүдийн нэг юм. Хэдийгээр авьяас билэгтэй ч амьдрал ядуугийн эрхээр цаашид сургуулиа үргэлжлүүлэх боломжгүйд хүрч мужийн захиргаанд бичээчээр ажилд оржээ. Нэгэнтээ Енисейн мужийн захирагч П.Н.Замятин түүний зурсан зургийг  үзэн бишрэн талархжээ.
Улмаар Суриковыг  алтны уурхайн эзэн П.И.Кузнецов гэдэг өгөөмөр сэтгэлт меценаттай уулзуулснаар цаашид  уран зургаараа үргэлжлүүлэн суралцжээ. 1869-1875 онд тэрээр П.П.Чистяковын нэрэмжит Уран зургийн академид суралцаж байхдаа бусад нөхдөөсөө онцгойрон шалгарч дөрвөн удаа мөнгөн медаль болон хэд хэдэн томоохон мөнгөн шагнал хүртжээ.


 
“Цаазын өглөө”

Түүнийг нөхөд нь “Композитор” /Зохиомжийн их мастер/ гэж  хүндэтгэн дууддаг байжээ. 1874 онд Суриков Кузнецовт ач гавьяаны  хариу талархал болгон Уран зургийн академийн бага алтан медаль хүртсэн алдарт “Өгөөмөр сэтгэлт Самарын хүн” зургаа бэлэглэжээ. 1875 оны 11 дүгээр сарын 4-нд тэрээр Уран зургийн академийг маш амжилттай нэгдүгээр зэргийн зураачийн алдар хэргэмтэй төгсжээ. Москвад шилжин ирсний дараа 1978 оны нэгдүгээр сарын 25-нд Елизавета Августовна Шаретай /1858-1888/ гэрлэн, тэд Ольга, Елена гэсэн хоёр охинтой болжээ.
Василий Суриковын зурсан “Цаазын өглөө”,”Цасан хотыг нураасан нь”, “Боярийн хатагтай Морозова”, “Ермак Тимофеевич Сибирийг эзэлсэн нь”, “Суворов Альпийг давсан нь”, “Степан Разин” зэрэг түүхэн сэдэвт алдарт зураг нь Оросын музейнүүдэд хадгалагдан байдаг.
1910 оны зун Суриков өөрийн хүргэн, зураач П.П.Кончаловскийн хамт Испаниар аяласны дараа  төрөлх Красноярск хотдоо Л.А.Чернышёвийн хамт зургийн сургууль нээсэн байдаг. Нэрт зураач, сурган хүмүүжүүлэгч Василий Иванович Суриков 1916 оны гуравпугаар сарын 19-нд 68 насандаа таалал төгсжээ.
Өнөөдөр Москва хотын метроны алдарт Таганий өртөөн дээр байрлах “Вековийн гудамж”-нд дэлхийд алдартай Уран зургийн академи байдаг.
Энэ академийг манай дүрслэх урлагийн үе, үеийн алдартнууд төгссөн байдаг.


 
Дайны жилүүдэд ардын зураач Э.Чойдог, Ү.Ядамсүрэн нар суралцаж байсан бол залгуулан Н.Цүлтэм, Г.Одон, Д.Амгалан нарын алдартнууд төгсжээ.
Хожуухан төрийн шагналт зураач Ц.Цэгмид болон С.Төгс-Оюун, С.Дагвадорж, Г.Лхагвасүрэн, Д.Эрдэнэбилэг, Д.Одсүрэн, Ч.Угтаабаяр, Б.Батбилэг, Д.Яруужин, Н.Сэргэлэн, Ц.Болд, С.Болд, Д.Батнасан, Н.Буян, Ц.Олзбаатар, Д.Наранцэцэг нарын шилдэг зураач нар энэ сургуулиас төрөн гарсан байдаг.


Энэ өдөр Москвад В.И.Суриковын хөшөө сүндэрлэжээ   
Үзсэн: 5015 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй