Шууд Chart

"Хүчит шонхор" худалдааны төвийн автозамыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

2016-01-26 10:09:17

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд үүсэх зөмын хөдөлгөөний хэт ачааллыг багасгах, иргэдийн цаг, завыг хэмнэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/34 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 30, 02 дугаар сарын 06-ны бямба гараг, 01 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 07-ны ням гарагт Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, зохицуулалт хийнэ.


"Хүчит шонхор" худалдааны төвийн автозамыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна  
Үзсэн: 349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй