Шууд Chart

Ангараг гараг дээр барилга барих боломжтой

2016-01-28 07:47:27

Эрдэмтэд Ангараг гарагийн эрс тэс уур амьсгал, хөрсний бүтцэд тохирсон, тус гараг дээр барилга байгууламж барихад тохиромжтой илүү бат бөх чанарын цемент бүтээсэн байна. Ангараг гарагийн хөрсийг дууриалган хийсэн материалыг хүхэртэй хольж гарган авсан энэхүү шинэ төрлийн цемент нь ердийн цементээс хоёр дахин бат бөх юм байна.

Үүнээс гадна тус цементэд агуулагдах чулуулаг 2-3 мм-ийн хэмжээтэй байгаа нь одоо ашигладаг цементэд агуулагддаг чулуулгаас даруй 4-5 дахин жижиг хэмжээтэй юм. Ингэснээр шинэ төрлийн цемент галд илүү тэсвэртэй болжээ. Энэхүү шинэ цементийг ашиглан Улаан нүдэн гараг дээр гурав хэмжээст хэвлэгчийн тусламжтайгаар барилга байгууламж босгох боломжийг эрдэмтэд судалж байна. Хэрэв энэ санаа бүтвэл хүн төрөлхтөн Ангараг гарагт очихоос өмнө амьдрах барилга байгууламжаа урьдаас зэхэх боломж бүрдэнэ гэдгийг эдгээр эрдэмтэд онцолж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ангараг гараг дээр барилга барих боломжтой  
Үзсэн: 1964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
79.82.4.xxx [79.82.4.xxx] 2016-01-28 15:25
mongolchuudad ogt hamaagui uldeechiheed yavchihna tend teneg mongolchuud hereggui sanaa zovoltgui
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-01-28 09:30
Тийм л сайн цемент зохион бүтээчихсэн юм бол өөрсдийнхөө барилгыг тэрүүгээрээ бариачээ. Газар хөдөлөх бүр л байшин нурж хүмүүс хэдэн зуун мянгаараа үхэж байгаа биз дээ. Юун ангараг гариг мөрөөдчих юмаа

Бидэнтэй нэгдээрэй