Шууд Chart

Рубикийн шоог робот нэг секундэд эвлүүлжээ

2016-01-28 07:58:42

Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын иргэн 14 настай Лукас Эттер гэх хүү рубикийн 3х3 шоог 4.9 секундэд эвлүүлж, Гиннесийн шинэ дээд амжилт тогтоож байсан. Харин саяхан АНУ-ын Миссури мужийн програм хөгжүүлэгчид болох Жэе Флэтленд, Пол Рөүз нар рубикийн шоог эвлүүлдэг төхөөрөмж зохион бүтээсэн нь дээрх дээд амжилтаас хавьгүй илүү хурдаар буюу нэг секунд гаруйхны хугацаанд рубикийн шоог эвлүүлжээ.

Зохион бүтээгчдийн сэдсэн энэхүү төхөөрөмж нь тал бүртээ есөн нүд бүхий рубикийн шооны нүднүүд ямар байрлалд байгааг дүрс бичлэгийн дөрвөн камерийн тусламжтайгаар ажигладаг байна. Эдгээр камерийн цуглуулсан өгөгдлийг дараа нь компьютерт дамжуулж, рубикийн шоо эвлүүлэх Косиембагийн алгоритмын тусламжтайгаар ямар дарааллаар шоог эвлүүлэхийг бодож олдог.

Харин дараа нь гурван хэмжээсээр хэвлэсэн гарнууд шоог асар хурдтайгаар эвлүүлдэг юм байна. Өмнө нь робот рубикийн шоог хамгийн хурдан эвлүүлсэн дээд амжилт 2.39 секунд байсан юм. Харин энэ удаад шинэ дээд амжилт тогтоосон тус төхөөрөмжийг зохион бүтээгчид Гиннесийн номд бүртгүүлж, “хамгийн хурдан” нь гэдгээ баталгаажуулахаар хүлээж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Рубикийн шоог робот нэг секундэд эвлүүлжээ  
Үзсэн: 10178 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.121.xxx] 2018-10-13 18:32
Алаад хаясан

Бидэнтэй нэгдээрэй