Шууд Chart

Царайны хувирлыг таних чадвартай "Пеппер" робот

2016-01-30 09:25:17

 Японы Пеппер роботод зориулсан шинэ аппликэшн, хэрэглүүрүүдийг танилцуулдаг Пеппер Уорлд олон улсын ээлжит бага хурал зохион байгуулагдлаа. Ажил үүрэг гүйцэтгэх гэхээсээ илүү хүмүүсийг хөгжөөх, харилцаа холбоог сайжруулах, эерэг сэтгэгдэл төрүүлэх, хүнийг гадаад ертөнцтэй холбох зориулалтаар СофтБанк компани тус роботыг бүтээсэн юм. Иймээс Пеппер робот хүний царай, дуу хоолойны өнгөнөөс сэтгэл хөдлөл унших, бас хүнтэй харилцан ярилцах чадвартай. Энэ робот 200 мянган иен буюу ойролцоогоор 1,600 америк доллар гэх тун боломжийн үнэтэй юм.

Үүнтэй холбоотойгоор сүүлийн хагас жилийн хугацаанд 6 мянга гаруй Пеппер робот зах зээлд гарсан даруйдаа худалдаалагдаж дуусчээ. Японы 200 гаруй компани дэлгүүр болон албан байрууддаа Пеппер роботыг ашиглаж эхлээд байгаа юм. Тус роботын онцлог нь яг л андройд болон Ай-Өү-Эс системийн ухаалаг гар утас шиг шинэ аппликешнуудын тусламжтайгаар нэмэлт чадвар суулгах боломжтой юм байна. Эдгээр шинэ аппликешнийг танилцуулах зорилготой энэ удаагийн бага хуралд 50 програм хөгжүүлэгчид оролцжээ. Пеппер роботын царайны хувирлыг ажиглах чадвар дээр суурилсан олон аппликешн Пеппер Уорлд 2016 бага хуралд танилцуулагдлаа.

Эдгээрийн дотор хүний нас, хүйсийг ажиглаж тогтоон, харилцан ярианд үндэслэн хувцас сонгоход нь туслах, Эм-Ар-Ай оношилгооны талаар тайлбарлах зэрэг шинэ чадвар Пеппер роботод суулгах аппликешнүүд багтсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Царайны хувирлыг таних чадвартай "Пеппер" робот  
Үзсэн: 7660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй