Шууд Chart

Олон Улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хорооноос мэдэгдэл гаргав

2016-02-02 14:21:54

Зика вируст халдварын тархалттай улс орнуудад бүртгэгдэж буй нярайн тархи жижгэрэх өвчин, мэдрэлийн эмгэгийн (Guillain-Barré syndrome) өнөөгийн байдлыг хэлэлцэхээр ОУЭМД-ийн Шуурхай хороо хуралдаж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарлалаа.  Мэдэгдэлд нярайн тархи жижигсэх өвчин мэдрэлийн эмгэгийн шалтгааныг тогтоох, тохиолдлын тодорхойлолт боловсруулах, мэдээлэл сурталчилгаа хийх, дамжуулагчийн тандалтыг өргөжүүлэх, Зика вируст халдвараас сэргийлэх вакцин, эм бэлдмэл үйлдвэрлэх, жирэмсэн болон төрөх насны эмэгтэйчүүдийн хяналтыг сайжруулах талаар зөвлөсөн байна. Тэрээр олон улсын аялал жуулчлал, худалдаа наймаанд хориг тавиагүй бөгөөд аялагчдад шумууланд хазуулахгүй байх талаар, онгоцонд шавжгүйтгэл хийж байх талаар зөвлөлөө.

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Олон Улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хорооноос мэдэгдэл гаргав  
Үзсэн: 1227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй