
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын даргын орлогч Егоров Инникетний Матвеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хот нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой 1995 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм.
Өнгөрсөн оны наймдугаар сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулснаас гадна хотууд мэргэжилтэн солилцох, багш, эмч, сурагч солилцооны хөтөлбөрийг жил бүр амжилттай хэрэгжүүлж иржээ. Өнөөдөр болсон уулзалтын үеэр Улаан-Үд хотоос хот тохижилтод маш чухал нөлөө үзүүлдэг хөх гацуурыг авч Улаанбаатар хотод тариалах, багш, мэргэжилтэн, сурагч солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай талууд харилцан санал солилцлоо.
Улаан-Үд хотын хөх гацуурыг Улаанбаатар хотод тарина | ||
Үзсэн: 378 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.