Шууд Chart

Өнгөрөгч онд мянга гаруй археологийн олдвор илрүүлжээ

2016-02-04 16:12:48

Манай улсын археологийн салбарын судлаач, эрдэмтэд өнгөрсөн онд 100 орчим дурсгал малтан судалж, мянга гаруй олдворыг шинээр илрүүлсэн байна. Чулуун зэвсгийн бууц суурин, хүрэл зэвсгийн булш оршуулгын дурсгал, буган хөшөө, 13-14 дүгээр зууны хот суурины судалгаа зэрэг олон чиглэлээр Монголын төдийгүй Олон улсын хэмжээнд түүхэнд шинэ хуудас нэмэх олдвор дурсгалыг илрүүлж, судалгаа шинжилгээ хийсэн тухайгаа тэд өнөөдөр танилцууллаа. 

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байдаг Чингис хааны анхны нийслэл "Аваргын балгас"-нд төмөрлөг үйлдвэрлэлийн дархны зуух нээн олсон байна. Мөн урьд өмнө судлагдаагүй байсан эртний Сяньби нарын бүтэн оршуулгын газрыг Баян-Өлгий аймгийн нутагт малтсан нь томоохон нээлт болжээ. Тамирын Улаан хошууны булшнаас Хүннүгийн шавар ваар савны урлалын олдворуудыг илрүүлсэн гээд эртний соёл иргэншлийн түүхэнд шинэ хуудас бичих нээлтийн жил байсныг ШУА-ийн Түүх Археологийн хүрээлэнгийн Археологи судлалын төвийн ЭШ-ний ажилтан А.Энхтөр онцолж байна. 

2015 онд манай археологийн салбарын судлаач, эрдэмтэд гадаадын есөн улстай хамтарсан 30 орчим төслийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, үндэсний түүхийн музейн судлаачид Хүннүгийн 92 булш шинээр тавьжээ.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд мөн өнгөрсөн жил 55 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болон шинээр тавигдаж байгаа авто замын трасс дагуу 20 сумын нутагт хайгуул малтлагын ажил явуулж 2600 орчим дурсгал шинээр илрүүлэн олсон байна. Энэ жил судлаач эрдэмтэд 11 аймгийн 16 суманд судалгаа малтлага хийхээр төлөвлөж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнгөрөгч онд мянга гаруй археологийн олдвор илрүүлжээ  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2016-02-04 16:44
Монголын Үндэсний телевизийнхэээн. Та бүхэн айл бүрт хүрч бгаа нэвтрүүлэгийнхээ дууны шуумыг тохируулах арга бна уу. ТВ-ийн хөтлөгч ярихаар ТВ-ийн дуугаа багасгадаг. Цаад нэвтрүүлгийн сурвалжлагч ярихаар ТВ-ийн дуугаа чангалдаг болоод Бид бүхэн чинь удаж бна да. Ийм ядарсан СЭТГЭГДЭЛ оруулж бгаа даа Түмний өмнөөс уучлалт хүсч бна. Та нар биднээс татвараа авах болохоор уйлан хайлан сүлжээгээ ашиглаж бгаад авчихдгыг бодолцох болсон баймаар юм даа хө.

Бидэнтэй нэгдээрэй