Шууд Chart

Бойнг 787 загварын нислэгийг зогсоолоо

2013-09-25 11:06:00

Бойнг компанийн хамгийн сүүлийн загвар 787 онгоц нь их биеийн жинг багасгаж, хөдөлгүүрийн технологийг сайжруулан, түлшний зарцуулалтыг 20% багасгасан онцлогтой. Европын Аэробус компанитай агаарын тээврийн салбарт хийж буй ширүүн өрсөлдөөнд давуу байдал олоход 787 загвар чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн тус компани найдаж байв. Гэвч ашиглагдаж эхэлснээс хойш уг онгоцтой холбоотой саатал, гэмтэл гарсаар байна.

Шинэ он гарснаас хойш АНУ болон Япон улсад нийт долоон удаа саатал гарчээ. Эдгээр саатлууд онгоцны хөдөлгүүр, их бие, далавч, нисгэгчийн бүхээгт хамаарч түлшний алдагдал, нисгэгчийн бүхээгний шилний цууралт, тоормосны системийн гэмтэл болон тослох материалын алдагдал гарсан. Хамгийн ноцтой нь батерейтэй холбоотой саатал хоёр ч удаа гарсан юм. Энэ сарын 7-ны өдөр Бостонд газардсан онгоцны батерейд гал гарсан бол энэ удаад мөн л батерейд агуулагдах шатамхай шингэн алдагдсан нь илэрчээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Холбооны Агаарын Тээврийн Байгууллагаас дэлхий даяар ашиглагдаж буй нийт 49 ширхэг 787 онгоцны нислэгийг зогсоохыг хүссэн байна. Энэ хүрээнд Энэтхэг, Польш  болон Японы аерокомпаниуд уг загварын нислэгийг зогсоогоод байна. Бойнг 787 онгоцыг Япон улс 24, АНУ 6, Энэтхэг 5, Катар 5, Этиоп 4, Чили 3, Польш 2 ширхэгийг ашиглаж байгаа юм. Манай улсын МИАТ компани 787 загварын онгоц худалдаж авахаар судалж байсан боловч үнэ харьцангуй өндөр, хүлээн авах хугацаа урт байсан зэрэг шалтгааны улмаас 767 загварыг сонгосон.

Бойнг 787 загварын нислэгийг зогсоолоо   
Үзсэн: 1961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй