Шууд Chart

Мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмших эрх олгов

2016-02-16 09:21:48

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/106 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулсан газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагчаар тодорсон Ж.Гадинжид, Б.Буядаа, Г.Анужин, Д.Цэцэгсүрэн, Б.Шижиртуяа, Б.Ариунаа, Г.Ганцолмон, Л.Алтангэрэл, Р.Батжаргал нарт Налайх дүүргийн 3 дугаар хорооны  нутаг дэвсгэрт уурхайн урд талд мод үржүүлгийн зориулалтаар тус бүр 5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгов.

Уг захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, газар ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд  тус тус үүрэг болголоо.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав.


Мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмших эрх олгов  
Үзсэн: 589 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй