Шууд Chart

Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам батлав

2016-02-16 11:10:20

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 8-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журмыг хэлэлцэн батлав. Соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс үйл ажиллагаанд нь зохицуулалт хийж өгөх, гэрчилгээг төлбөргүй олгох талаар маш олон санал, гомдол, хүсэлтийг холбогдох газруудад ирүүлдэг бөгөөд журам батлагдсанаар энэ бүх асуудлыг шийдвэрлэх боломжтой болж байгааг Нийслэлийн Соёл урлагийн газраас онцоллоо. 
Журам батлагдсанаар үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд нутгийн захиргааны эрх бүхий холбогдох байгууллагаас хяналт тавих, нийслэлийн иргэд соёлтой, тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж бүрдэх юм байна. Мөн энэ төрлийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг тодорхой болгож шат дамжлагыг багасгаж буй юм байна.


Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээ эрхлэх журам батлав  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй