Шууд Chart

“Монгол цэргийн жавхаа-2016” уралдаан болно

2016-02-18 09:31:31

Нийслэлийн Засаг даргын А/119 дүгээр тоот захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, энэ сарын 24-нөөс тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулах юм.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж буй энэ уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм.

Уралдааны нэгдүгээр шат энэ сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 24-ний хооронд болж, дараагийн шатанд оролцох 9 ангийг шалгаруулах юм. Хоёрдугаар шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл болж, нэгдүгээр шатанд шалгарсан 9 ангийг дүгнэнэ.

Харин шагнал гардуулах ёслолын ажиллагаа "Монгол цэргийн жавхаа-2016" үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархлын өдрийг тавдугаар сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах юм.

Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэнэ.


“Монгол цэргийн жавхаа-2016” уралдаан болно  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй