Шууд Chart

Хан-Уул дүүрэгт "Ахуйн үйлчилгээний цогцолбор" барина

2016-02-19 10:05:22

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн буудалд  ахуйн үйлчилгээний барилгыг концессоор барих эрх олголоо.
Тус хороо нь 1310 өрхтэй, 4125 хүн амтай боловч халуун ус болон ахуй үйлчилгээний төв байдаггүй юм байна. Иймд тухайн хороонд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц ахуйн үйчилгээний цогцолбор барих ажлыг 2015 онд нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтад оруулан НИТХ-аас баталжээ.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн зогсоолын баруун талд 0.03 га газарт “Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих” төслийг Концессоор хэрэгжүүлэхээр боллоо.


Хан-Уул дүүрэгт "Ахуйн үйлчилгээний цогцолбор" барина   
Үзсэн: 377 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй