Шууд Chart

Зуслангийн бүсийн газар өмчлөл дөрөвдүгээр сард эхэлнэ

2016-02-22 14:03:56

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж зуслангийн бүсийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн Шарга морьтын ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгааг хийж байгаа бөгөөд 4 дүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байна.
2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан 72, он дамжин хэрэгжихээр төлөвлөсөн 27, нийт 99 ажлын жагсаалтыг гаргаснаас 40 ажлын зураг төслийг боловсруулан хянаж, суурин судалгааг хийгээд байна. Бусад 59 ажлыг захиалагч байгууллагаас  санал, зураг төслийг ирүүлсний дараа суурин болон хээрийн судалгааг хийх юм.

Зуслангийн бүсийн газар өмчлөл дөрөвдүгээр сард эхэлнэ  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй