Шууд Chart

"Гудамж" төслийн бүтэц, орон тоог шинэчлэн батлав

2016-02-23 09:12:36

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гудамж төслийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/134 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар "Гудамж" төсөл хэрэгжүүлэх нэгжийн бүтэц, орон тоог нийт 29 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн батлав.
Бүтэц, орон тоо батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар баталсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын дагуу төслийн ажилчидтай Хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг "Гудамж" төсөл хэрэгжүүлэх нэгжид үүрэг болголоо.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгав.


"Гудамж" төслийн бүтэц, орон тоог шинэчлэн батлав  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй