АСЕМ-ын дээд хэмжээний XI уулзалтын харуул хамгаалалтад хилийн цэргийн албан хаагчдыг дайчлахаар сургуулилт явуулж эхэлсэн бөгөөд ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газраас хамтран жагсаалын ерөнхий зураглалыг гаргахаар ажиллаж байгаа талаар АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэв.
Мөн уулзалтаар ирэх 4000 гаруй төлөөлөгч виз олгох ажлын хэсэг байгуулж, төлөөлөгчдийг визийн хураамжаас чөлөөлөхөөр төлөвлөн, визийг ГХЯ болон хилийн боомтод олгохоор болсныг ажлын хэсгийнхэнд танилцууллаа.
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болох Ази Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулахад оролцох сайн дурынханд аюулгүй байдлын сургалтыг холбогдох байгууллагуудаас явуулахыг уг ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн сайд Д.Дорлигжав үүрэг болголоо.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.