Шууд Chart

Парламентын түншлэлийн уулзалтад 20 орны төлөөлөгч оролцохоо мэдэгджээ

2016-03-09 11:00:52

Улаанбаатарт болох АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалт ирэх дөрөвдүгээр сарын 21-23-нд манай улсад зохиогдох гэж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын захирамжийг үндэслэн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Үндэсний хороо байгуулагдан ажиллаж байна.

Уулзалтын албан ёсны урилгыг түнш орнуудын парламентын дээд, доод танхимын дарга нарт илгээсэн бөгөөд одоогоор 20 орны 90 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Үүнээс гадна АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд нийт 9 дагалдах уулзалт болно. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 21-23-нд болох Ази, Европын парламентын түншлэлийн  IX уулзалт, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургаадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын XII уулзалт, Ази, Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно.

Харин долоодугаар сард Ази-Европын иргэний XI чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн XV чуулга уулзалт тус тус болно.


Парламентын түншлэлийн уулзалтад 20 орны төлөөлөгч оролцохоо мэдэгджээ  
Үзсэн: 904 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй