
"Google"-ийн "Deepmind" буюу сэтгэдэг программ бүтээхээр хичээж буй залуус “AlphaGo” програм боловсруулан туршиж байна. Энэ нь Го даам тоглохоор бүтээгдсэн систем юм. Ингээд мэргэжлийн тоглогч Өмнөд Солонгосын Ли Се Дол болон дээрх программ хоорондын Го даамын тоглолтыг Солонгос улсад зохион байгуулахад эхний тоглолтод программ илт давуу хожжээ.
Хамгийн сонирхолтой нь тэмцээний бооцоо 1 сая ам.доллар байв. Үргэлжлүүлэн тэдний хооронд дахин дөрвөн удаагийн тоглолт болоход бүгдэд нь программ хожиж шагналын мөнгийг авчээ.
Го даамын мэргэжлийн тоглогч, дэлхийн 18 удаагийн аварга Ли Се Дол "Програмын тоглолтын арга барил үнэхээр төгс байсан" гэжээ. Энэ удаагийн “AlphaGo” програмын хожил нь хиймэл оюун ухааны хөгжлийн нэг илэрхийлэл боллоо гэж ажиглагчид үзэж байна.
"Гүүгл"-ийн сэтгэдэг програм Го даамын мастерыг хожлоо | ||
Үзсэн: 19135 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.