Шууд Chart

"Залуу зохион бүтээгч" нэвтрүүлэг өнөөдрөөс үзэгчдэд хүрч эхэлнэ  

2016-03-16 11:28:10

Монгол Улсын БСШУ-ны сайдын дэмжлэг дор тав дахь жилдээ болж байгаа “Залуу зохион бүтээгч-2016” уралдаант нэвтрүүлэг өнөө оройноос эхлэн үзэгчдэд хүрэх гэж байна. Уралдааны шалгаруулалт гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа юм.

Хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн, хүүхдэд бүх талаар ээлтэй орчинд эсэн мэнд амьдрах, сурч боловсроход чиглэсэн, байгалийн нөөцийн үр ашигтай, зохистой хэрэглээг дэмжих зэргээр хүүхэд залуусын бүтээлч сэтгэлгээг уралдуулдаг энэ нэвтрүүлэг өнөөдөр 21:00 цагаас МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар гарна. Залуу зохион бүтээгчдийг болоод Монгол Улсын ирээдүйн инженерүүдийг төрөөс дэмжиж, олон бодлого хөтөлбөр хэрэгжүүлж байгааг салбарын сайд Л.Гантөмөр онцолж байна. 

Уралдааны нэг онцлог нь 12-28 насны хүүхэд, залуус боловсруулсан санаагаа тодорхой хэмжээнд бодит бүтээл болгосон байхыг шаарддаг. Оролцогч өөртэйгөө нийлээд гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр баг бүрдүүлсэн байж болох ба бүтээл дээрээ багаар ажиллах боломжийг бүрдүүлдэг юм. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд тэдний зохион бүтээсэн зүйлс амьдралд хэрэгжээд эхэлснийг зохион байгуулагчид олзуурхаж байлаа. 

Уралдааны эхний шатанд оролцогч санаагаа танилцуулж, тэнцсэн тохиолдолд бүтээл болгох алхам руу ордог юм. Хоёрдугаар шатанд бүтээлээ тодорхой хэмжээнд ажиллуулж, сүүлийн шатанд бүрэн ажиллагаатай, хүний хөдөлмөр хөнгөвчилсөн болон хүн байгальд ээлтэй эцсийн бүтээлийг бойжуулдаг юм. Тэгвэл энэ жил байгаль орчинд ээлтэй бүтээлд түлхүү анхаарч байна гэж нэвтрүүлгийн дэмжигч Дэ Нэйче консерванс”-ийн Монгол дахь хөтөлбөрийн захирал О.Энхтуяа хэлж байлаа. 

Залуу зохион бүтээгч 2016 уралдаант нэвтрүүлгийн шилдэг оролцогчид өөрийн хүссэн их, дээд сургуульдаа тэтгэлэгээр суралцах, бүтээлдээ тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт буюу мөнгөн шагналын урамшуулал авна. Мөн тэмцээний ялагчдын хамт 15 оролцогчийг шалгаруулж, ивээн тэтгэгчдийн шагналаар урамшуулдаг юм. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Залуу зохион бүтээгч" нэвтрүүлэг өнөөдрөөс үзэгчдэд хүрч эхэлнэ    
Үзсэн: 12336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.8.xxx] 2018-03-09 11:09
Дараачийн бүртгэл хэзээ вэ дахиж хийгдэх үү?

Бидэнтэй нэгдээрэй