Шууд Chart

Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

2016-03-16 17:12:58

Ази, Европын дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 19 дэх хуралдаан болж, Ази Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалтын бэлтгэл ажлын явц, АСЕМ-ын түнш орнуудаас үзүүлэх тусламж, Дээд түвшний уулзалт болон дагалдах уулзалтуудын үеэр ажиллах нарийн бичгийн даргын мэдээллүүдийг сонсож хэлэлцэн, Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын хөтөлбөрийг баталлаа.

Дээд түвшний 19 дүгээр уулзалтын үеэр гадаад, дотоодын сэтгүүлчдийн ажиллах “Хэвлэлийн төв”-ийн төсвийн төслийн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсгийн дарга  А.Ганбаатар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь нар  зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. 


Ази, Европын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй