
АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан гуравдугаар сарын 16-нд Төрийн ордонд болж, түнш зочид буудлуудын зоогийн газарт мөрдөгдөх хоолны жишиг цэс, АСЕМ-ын зочдод зориулсан соёл урлагын арга хэмжээ болон бусад асуудлыг хэлэлцлээ.
ХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газраас АСЕМ-ын түнш зочид буудлуудын зоогийн газарт мөрдөгдөх хоолны жишиг цэсийг боловсруулснаа энэ үеэр танилцуулав. Түүнчлэн зочид төлөөлөгчдөд үйлчлэх тогоочдын ур чадварыг дээшлүүлэх, жишиг цэсийн дагуу хоол хийх дадал олгох, үндэсний хоол, идээ ундааг олон улсад таниулан сурталчлах зорилгоор тогооч нарын ур чадварын уралдаан зохион байгуулахаар болов.
Мөн, АСЕМ-ын дээд хэмжээний зочдод зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болон бэсрэг наадмыг Жаргалантын аманд зохион байгуулахаар болж, зочдын байрлах гэр, цахилгаан, гэрэлтүүлэг зэрэг тохижилт, дэд бүтцийн асуудлыг шийдэх ерөнхий төлөвлөгөөг гаргахыг ажлын хэсгийн дарга П.Цагаан холбогдох хүмүүст даалгалаа.
Ирэх дөрөвдүгээр сарын 21-23-нд Улаанбаатарт зохиогдох Ази-Европын парламентын түншлэлийн чуулга уулзалт болох Төрийн ордны Их танхимын засвар, тохижилтын ажил дууссан бөгөөд уулзалтын үеэр дотоодын зураач, уран дархчуулын бүтээлээр үзэсгэлэн гаргах боломжийг судлахыг мөн санал болгов.
Тогооч нарын ур чадварын уралдаан болно | ||
Үзсэн: 1060 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.