Шууд Chart

Эрүүл хүүхэд хөдөлгөөнтэй байдаг

2013-09-30 17:02:37

Хүүхдийг хүмүүжүүлэхийн тулд сэтгэлзүйг нь сайн мэдэж судлах хэрэгтэй. Хүүхэд бүрт тохирсон жор гэж байхгүй. Тиймээс эцэг эхчүүд эхлээд хүүхдийхээ зан характер, сэтгэлзүйн байдлыг мэдэх хэрэгтэй.

-Өөртөө итгэлгүй хүүхэдтэй яаж харьцах вэ?
Өөртөө итгэлгүй аймхай, ичимхийдүү хүүхэдтэй хэт зөөлөн харьцаж болохгүй. Учир нь та хүүхдийхээ сул талыг дэмжиж байна гэсэн үг. Ийм хүүхдийг байнга дэмжиж байх хэрэгтэй. Мөн  алдаа дутагдал хор уршгийг нь заавал ойлгуулж, тайлбарлаж байх шаардлагатай.

-Хүүхэд яагаад сахилгагүйтдэг вэ?
Эрүүл хүүхэд хөдөлгөөнтэй байдаг. Дэггүйтлээ гэж томчууд ийм хүүхдийг зэмлэдэг. Хүүхэд таны, томчуулын анхаарлыг дэггүйтэх маягаар татахыг хичээдэг. Бусдын анхаарлыг татах гэсэн өвөрмөц онцлог нь ихэвчлэн 5-6 насны хүүхдэд илүү ажиглагддаг. Энэ тохиолдолд хүүхдийг загнах гэсний хэрэггүй. Үр дүнгүй учир хийж байгаа зүйлийг нь сонирхсон дүр үзүүл. Ингэвэл хүүхэд тайвширна.

-Зөрүүд хүүхдийг яах вэ?
Бүхнийг "Өөрийнхөөрөө" хийх гэж зүтгэдэг хүүхэд байдаг. Ийм хүүхдийг шууд буруутгах хэрэггүй. Алдаан дээрээ суралцах боломжийг түүнд олго. Дэмий юман дээр зөрүүдлэхийн хор уршгийг түүнд тайлбарла. Ийм хүүхэд томчуулын зүгээс дэмжлэг, сайшаалыг хүсдэг. 
 


Эрүүл хүүхэд хөдөлгөөнтэй байдаг  
Үзсэн: 2415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй