Шууд Chart

"Хэмнэлт ёсзүйн аян" үргэлжилж байна

2016-03-22 13:37:47

МУИС-ийн хэмжээнд ус, цахилгаанаа хэмнэх, хориглосон хэм хэмжээг зурагт хуудсаар дамжуулан мэдээлэл түгээх үйл ажиллагаагаар "Хэмнэлт, ёсзүйн аян" үргэлжилж байна.

Аяны хүрээнд Оюутны байруудад Стакан усаар шүдээ угааж хэвшицгээе, Тамхи татахыг хориглоно, Хог хаяхгүй байхыг хүсье, Камер ажиллаж байна, цахилгаанаа салгая, 00-ын усаа татна уу, утсаар ярихыг хориглоно зэрэг уриалгыг  байршуулжээ. Мөн яаралтай тусламжийн утасны жагсаалт болон байрны журамтай холбоотой гарын авлага тараагаад байна.

Сургуулийн оюутны холбооныхны үзэж буйгаар аяны хүрээнд оюутнууд ус, цахилгаандаа хэмнэлт гаргах, хориглосон хэм хэмжээг мөрдүүлэх, тэдэнд шаардлага тавих нөхцөл бүрдэх ажээ.

Мөн МУИС-ийн Эрдмийн танхимын үүдний хэсэгт хөзөр тоглох, чанга дуу чимээ гаргах, аливаа үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг оюутнууддаа анхааруулж байна.


"Хэмнэлт ёсзүйн аян" үргэлжилж байна  
Үзсэн: 2075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй