Шууд Chart

Зочид буудлын ажилтнуудын ур чадварын уралдаан болно

2016-03-23 14:34:14

ХХААЯ, Монголын зочид буудлын холбоо, “Найрсаг Улаанбаатар” төслөөс хамтран жил бүр зохион байгуулдаг зочид буудал, ресторан, зоогийн газрын хангамж, тоног хэрэгслийн “Хо-Ре-Ка” үзэсгэлэнг энэ удаа АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад зориулан ирэх 4 дүгээр сард “Мишээл Экспо” төвд зохиохоор боллоо.

АСЕМ-ын Бэлтгэл ажлын албатай хамтран зохиох тус “Хо-Ре-Ка” уламжлалт арга хэмжээнд АСЕМ-ын зочдод үйлчлэх хоол хүнс, зочид буудлын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэн болон АСЕМ-ын түнш зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудын дунд ур чадварын уралдаан явуулах талаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн гуравдугаар сарын 22-ны ээлжит хуралдаанаар шийдлээ.

Ажлын хэсгийн хуралдаанаар энэ тухай болон Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд АСЕМ-ын түнш орнуудаас буцалтгүй тусламжаар ирэх зарим тоног төхөөрөмж, зочид буудлын тавилга хэрэгслийг түнш зочид буудлуудад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх гэрээний нөхцөлийг эцэслэхийг ажлын хэсгийн дарга П.Цагаан холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

Түүнчлэн АСЕМ-ын түнш зочид буудлуудад МХЕГ, ТТХГ, Кибер аюулгүй байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагуудаас хийгдэх шалгалтуудыг нэгдсэн журмаар зохион байгуулахаар хэлэлцлээ.


Зочид буудлын ажилтнуудын ур чадварын уралдаан болно  
Үзсэн: 1174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй